Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

Д.Нямаа “Дэлхийн гайхамшигт яруу найрагч” хэмээх шагнал хүртжээ

“Дэлхийн яруу найргийн өдрүүд”-ийг өчигдөр манай улсын Төрийн ордонд анх удаа зохион байгуулах үеэр түүнд дээрх шагналыг гардуулсан юм.

У.
У.Баярсайхан

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Д.Нямаа “Дэлхийн гайхамшигт яруу найрагч” хэмээх шагнал хүртжээ
Д.Нямаа “Дэлхийн гайхамшигт яруу найрагч” хэмээх шагнал хүртжээ. Зураг: МҮОНРТ

Монгол Улсын Төрийн шагналт, соёлын гавьяат зүтгэлтэн, яруу найрагч Долгорын Нямаа “Дэлхийн гайхамшигт яруу найрагч” хэмээх шагнал хүртжээ.

“Дэлхийн яруу найргийн өдрүүд”-ийг өчигдөр манай улсын Төрийн ордонд анх удаа зохион байгуулах үеэр түүнд дээрх шагналыг гардуулсан юм.

Уг арга хэмжээ нь “Байгалийн оюун санаа ба Хүмүүний сэтгэлийн байгаль” хэмээх агуулгын дор болж буй бөгөөд өнөөдөр Дорны их яруу найрагч Б.Явуухулангийн гэрэлт хөшөөнд цэцэг өргөж, найрагчид шүлгэн хүлгээ өргөх юм. Харин хоёрдугаар хэсэг нь

Дорноговь аймгийн Хамрын хийдэд үргэлжлэхийн зэрэгцээ бичиг соёлын болон гадаадын яруу найрагчдын ном бүтээлийн үзэсгэлэнг толилуулах юм.

Хуваалцах