Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

Д.Оргилох алтан медалийн төлөө барилдана

Манай бөх үдээс хойш алтан медалийн төлөө “U-23”-ын ДАШТ-ий хүрэл медальт, өсвөр үе, залуучуудын дэлхийн аварга Ираны Амирхоссейн Фирeзпeрбандпейтэй хүч үзэхээр боллоо.

У.
У.Баярсайхан

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Д.Оргилох алтан медалийн төлөө барилдана
Д.Оргилох алтан медалийн төлөө барилдана. Зураг: МҮОНРТ

92 кг-д “Хасу-Мегастарс” клубийн тамирчин, спортын мастер Д.Оргилох хагас шигшээд өсвөр үе, залуучуудын ДАШТ-ий хүрэл, 2019 оны насанд хүрэгчдийн Азийн АШТ-ий мөнгөн медальт Энэтхэгийн Викитэй барилдаж 11:0-ээр ялснаар финалд үлдэв.

Манай бөх үдээс хойш алтан медалийн төлөө “U-23”-ын ДАШТ-ий хүрэл медальт, өсвөр үе, залуучуудын дэлхийн аварга Ираны Амирхоссейн Фирeзпeрбандпейтэй хүч үзэхээр боллоо.

Д.Оргилохын хувьд Увс аймгийн Малчин сумын харьяат, үндэсний бөхийн улсын домогт заан Ө.Тулгаа агсан, улсын начин Ө.Сумъяа нарын удмын бөх юм.

Хуваалцах