Д.Отгондалай Ази тивийн алт, мөнгө, хүрэл медальтан боллоо
Ази тивийн аварга шалгаруулах боксын тэмцээний 60 кг-ын жинд хүч үзэж буй Монгол Улсын гавьяат тамирчин Д.Отгондалай өчигдөр мөнгөн медалийн төлөөх тулаандаа ялагдлаа.
Мэдээллийн алба

Ази тивийн аварга шалгаруулах боксын тэмцээний 60 кг-ын жинд хүч үзэж буй Монгол Улсын гавьяат тамирчин Д.Отгондалай өчигдөр мөнгөн медалийн төлөөх тулаандаа ялагдлаа.
Тэрбээр медалийн өнгө хувиргах тулаанаа ДАШТ-ий хүрэл медальт, Сингапурын залуучуудын олимпийн мөнгөн медальт, Энэтхэгийн боксчин Шива Тапатай тоглож 3:2-оор ялагдал хүлээв. Ингэснээр манай боксчин дээрх тэмцээнээс алт, мөнгө, хүрэл медалийг тус бүр нэг хүртээд байна.
Мөн ДАШТ-нд өрсөлдөх эрхээ баталгаажуулав.


















