Д.Отгондалай, Г.Ган-Эрдэнэ нар эхний тойрогт гоц мөргөж, шилдэг 16-д үлдлээ
Рио-де-Жанейро хотноо өнөөдөр боксын тэмцээний сугалаа явагдаж, Ази тивийн болон Азийн наадмын аварга Д.Отгондалай, ОУХМ Г.Ган-Эрдэнэ нар дэлхийн чансаанд эхний наймд бичигдэж байгаа учраас эхний тойрогтоо гоц мөргөж шилдэг 16-д үлдлээ.
Мэдээллийн алба

Энэ удаагийн олимпийн наадмын боксын тэмцээний нэг онцлог нь нэгдсэн жин бус тоглолт бүрийн өмнө жин үзэхээр болжээ.
Боксын сугалааг эхний байдлаар танилцуулъя.
49кг: ОУХМ Ганхуягийн Ган-Эрдэнэ
Эхний тойрогт гоц мөргөж, шилдэг наймд үлдэх хоёр дахь тоглолтоо наймдугаар сарын 8-нд хийнэ.
52кг: Хархүүгийн Энх-Амар
Эхний тоглолтоо наймдугаар сарын 13-нд хийнэ.
56кг: Эрдэнэбатын Цэндбаатар
Эхний тоглолтоо наймдугаар сарын 10-нд хийнэ.
60кг: Доржнямбуугийн Отгондалай
Дэлхийн чансаад аман хүзүүдэж байгаа учраас шууд гоц мөргөж 16-д үлдсэн. Шилдэг наймд үлдэх тулаанаа наймдугаар сарын 9-нд Нидерланд-Тайванийн боксчны аль ялсантай нь тоглоно.
64кг: Баатарсүхийн Чинзориг
Эхний тулаанаа наймдугаар сарын 10-нд хийнэ.
69кг: Бямбаагийн Түвшинбат
Наймдугаар сарын 7-нд хийнэ.