Д.Отгондалай хос медальтай Монголын дөрөв дэх тамирчин боллоо
Дэлхийн аваргын шигшээ тоглолтууд бямба гарагийн шөнө болж, 10 жинд дэлхийн аварга тамирчид тодорсон юм.
Мэдээллийн алба

Боксын ДАШТ-ээс хүрэл медаль хүртсэн Монгол Улсын гавьяат тамирчин Д.Отгондалай медалиа гардлаа.
Дэлхийн аваргын шигшээ тоглолтууд бямба гарагийн шөнө болж, 10 жинд дэлхийн аварга тамирчид тодорсон юм.
Д.Отгондалайгийн өрсөлдсөн 60 кг-ын жинд хагас шигшээд манай тамирчныг ялсан Францын боксчин Софиан Оумия аваргын төлөө Кубын Лазаро Альварезийг 5:0 харьцаатай ялж, аваргалжээ.
Риогийн олимпоос хүрэл медаль хүртсэн Д.Отгондалай ДАШТ-ээс ийнхүү анхныхаа медалийг зүүж, Монголын боксын спортын түүхэнд олимп, дэлхийн хос медальтай дөрөв дэх тамирчин болоод байна.


















