Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

Д.Отгондалай: Надад UFC-ийн тулаан таалагддагаас гадна Монголоосоо анхдагч нь болохыг хүсч байна

Хүрэл медалийн төлөөх тоглолтын өмнөх тулааныг ярья л даа. Израйлын тамирчин торгуулах битгий хэл хөөгдөх хэмжээний бохир тоглолт хийж байсан. Гэхдээ би түүнийг 5:0-ийн харьцаагаар хожсон.

У.
У.Баярсайхан

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Д.Отгондалай: Надад UFC-ийн тулаан таалагддагаас гадна Монголоосоо анхдагч нь болохыг хүсч байна
Д.Отгондалай: Надад UFC-ийн тулаан таалагддагаас гадна Монголоосоо анхдагч нь болохыг хүсч байна. Зураг: МҮОНРТ

Монгол Улсын гавьяат тамирчин, олимп, ДАШТ-ий хүрэл медальт Д.Отгодалайтай цөөн хором ярилцлаа.

-Та өөрийгөө боксын спортод заяагдсан хүн гэж боддог уу?

-Би нэг их авьяастай, шилдэг хүн биш. Харин хөдөлмөрч. Хөдөлмөр л намайг өдий зэрэгт хүргэсэн.

-Энэ жилийн ДАШТ-ийн хүрэл медалийн болзол хангаж байх үеийн сэтгэгдлээ хувцаалцана уу?

-Хүрэл медалийн төлөөх тоглолтын өмнөх тулааныг ярья л даа. Израйлын тамирчин торгуулах битгий хэл хөөгдөх хэмжээний бохир тоглолт хийж байсан. Гэхдээ би түүнийг 5:0-ийн харьцаагаар хожсон. Харин маргааш нь хүрэл медалийн төлөө Венесуэлийн боксчинтой тоглосон. Эхний хоёр радунд ч яахав үргэлжилдгээрээ явагдсан. Харин гуравдугаар радундад тэр надад “Одоо больё” гэдэг үгийг харцаараа хэлэх шиг болсон.

-Харин “Рио-2016” олимпийн наадамд тулалддаг Францын тамирчинтай энэ удаа мөн л мөнгөн медалийн төлөө тоглосон. Түүнийг ялах боломж хэр байсан бэ?

-Түүнийг би муу тамирчин гэж хэлэхгүй. Олимпоос мөнгөн медаль хүртсэн хүн шүү дээ. Гэхдээ боксын спортын шүүлтэд булихай ямар нэгэн байдлаар ордог. Түүнд тийм л аз таарсан. Тэр залуу намайг рингнээс хүндэтгэлтэйгээр буулгасан. Би ч ялсан бол тэгэх л байсан.

-Энэ удаагийн ДАШТ-ээс медаль хүртсэндээ уйлмаар болсон уу?

-Азийн наадамд анх удаа түрүүлчихээд уйлж байлаа. Дараа нь олимпоос хүрэл медаль хүртэхдээ ч тэсээгүй. Харин энэ удаа уйлаагүй шүү.

-Та UFC-д хүч үзэх гэж байгаа юм уу?

-“Токио-2020” он хүртэл сонирхогчийн боксоор зүтгэнэ. Дараа нь сэтгэл хэрхэн өөрчлөгдхийг одоо хэлж мэдэхгүй байна. Гэхдээ надад UFC-ийн тулаан таалагддаг. Монголоос энэ спортод хүчин зүтгэсэн хүн одоохондоо байхгүй. Тиймээс би анхдагч нь болохыг хүсч байна.

Хуваалцах