Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

Д.Отгондалай өнөөдөр эхлэх тулааныг өнжинө

Энэхүү тулааны хамгийн үзүүштэй, хүлээлт үүсгэж буй нэгэн бол “Лондон-2012” олимп болон 2009, 2013 оны ДАШТ-ий хүрэл медальт, гавьяат тамирчин У.Мөнх-Эрдэнэ юм.

У.
У.Баярсайхан

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Д.Отгондалай өнөөдөр эхлэх тулааныг өнжинө
Д.Отгондалай өнөөдөр эхлэх тулааныг өнжинө. Зураг: МҮОНРТ

Монголын шилдэг боксчдын тулаан өнөөдөр Спортын төв ордонд эхэлнэ.

“Капитрон” банкны нэрэмжит уг тэмцээнийг олимп, дэлхийн аваргын хүрэл медальт, гавьяат тамирчин Д.Отгондалай, ОУХМ Б.Түвшинбат нар өнжихөөр болжээ. Д.Отгондалайгаас учрыг тодруулбал “ДАШТ-ий бэлтгэл хийх явцдаа хөмсгөө задалчихсан. Тиймээс эдгээж байгаад дараагийн тулаанд оролцохгүй бол болохгүй нь” гэв.

Энэхүү тулааны хамгийн үзүүштэй, хүлээлт үүсгэж буй нэгэн бол “Лондон-2012” олимп болон 2009, 2013 оны ДАШТ-ий хүрэл медальт, гавьяат тамирчин У.Мөнх-Эрдэнэ юм. Тэрбээр 64 кг-д өрсөлдөх бол Армийн дэлхийн аварга, ОУХМ Б.Чинзориг, ОУХМ Г.Баярхүү, З.Шинэчагтага, М.Батбаяр, П.Сүхмягмар нар ч ур чадвараа харуулахаар мэдүүлгээ ирүүлсэн байна. Аваргууд энэ ням гарагт тодорно.

Хуваалцах