Д.Отгондалайгийн, Г.Ган-Эрдэнэ нар өнөөдөр мөнгөн медалийн төлөө тулалдана
Тодруулбал Д.Отгондалайгийн хувьд Куба, Г.Ган-Эрдэнэ Энэтхэгийн тамирчинтай рингэнд гарна.
Мэдээллийн алба

Тайландын эзэн хааны цомын төлөөх боксын тэмцээн Бангкок хотноо үргэлжилж байна. Тэмцээнд манай улсын долоон боксчин оролцож буй бөгөөд өнөөдөр 13:00 цагаас Монгол Улсын гавьяат тамирчин Д.Отгондалай, ОУХМ Г.Ган-Эрдэнэ нар мөнгөн медалийн төлөө тулалдахаар боллоо.
Тодруулбал Д.Отгондалайгийн хувьд Куба, Г.Ган-Эрдэнэ Энэтхэгийн тамирчинтай рингэнд гарна.
Тэмцээн ирэх даваа гарагт өндөрлөх бөгөөд тамирчдыг шигшээ багийг ерөнхий, гавьяат дасгалжуулагч Д.Батсүрэн, Ардын багш, гавьяат дасгалжуулагч Д.Банди, дасгалжуулагч Н.Мөнхсайхан нар удирдаж байна.


















