Д.Отгонжаргал аваргын төлөө барилдах эрхтэй боллоо
46 кг-ын жинд энэ жилийн өсвөр үеийн Азийн АШТ-ий хүрэл, өсвөр үеийн УАШТ-ий алт, мөнгө, хүрэл медальт, “Женко” клубийн тамирчин Долгоржавын Отгонжаргал алтан медалийн төлөө барилдах эрхтэй боллоо.
Мэдээллийн алба

“Загреб-2018” чөлөөт бөхийн өсвөр үеийн ДАШТ-ий охидын, 40, 46, 53, 61, 69 кг-ын жингийн хагас шигшээ барилдаан дөнгөж сая боллоо.
46 кг-ын жинд энэ жилийн өсвөр үеийн Азийн АШТ-ий хүрэл, өсвөр үеийн УАШТ-ий алт, мөнгө, хүрэл медальт, “Женко” клубийн тамирчин Долгоржавын Отгонжаргал алтан медалийн төлөө барилдах эрхтэй боллоо.
Тэрбээр 1/8 шигшээд Энэтхэгийн Деви Санжу, шөвгийн наймд Румыний Ана Марья Пирву, хагас шигшээд АНУ-ын Оливия М Шорыг тус бүр цэвэр ялснаар маргааш Японы Сакүра Мотокитой аваргын төлөөх барилдана. Түүнчлэн 53 кг-д “Женко” клубийн тамирчин Б.Эрдэнэсувд маргааш дагах барилдаан хийхээр болжээ.


















