Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

Д.Отгонжаргал МИАТ-ийн үйлчилгээний ажиллагсдын хувцасны загварыг урлана

Тэрбээр уламжлал болгон зохион байгуулдаг “O Couture high fashion show -2018"-аараа дахин давтагдашгүй тансаг загваруудаа толилуулах гэнэ.

У.
У.Баярсайхан

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Д.Отгонжаргал МИАТ-ийн үйлчилгээний ажиллагсдын хувцасны загварыг урлана
Д.Отгонжаргал МИАТ-ийн үйлчилгээний ажиллагсдын хувцасны загварыг урлана. Зураг: МҮОНРТ

Азийн шилдэг дизайнер Д.Отгонжаргал үндэсний хэв шинж бүхий “Монгол Haute Couture” гоёлын даашинзны бүрэн хэмжээний цуглуулгаа ирэх арванхоёрдугаар сарын 6-нд “Corporate Hotel & Convention Centre”-т толилуулахаар болжээ.

Тэрбээр уламжлал болгон зохион байгуулдаг “O Couture high fashion show -2018"-аараа дахин давтагдашгүй тансаг загваруудаа толилуулах гэнэ.

Гэхдээ материал, гоёл чимэглэл, өнгөнд баригдалгүйгээр үндэсний элементүүд шингэсэн гоёлын даашинзны цогц цуглуулга гаргах аж. Шоу нь хоёр хэсгээс бүрдэх бөгөөд нэгдүгээр хэсэгтээ үндсэн хэв маягтай гоёлын даашинз, коктейль хослол гарах гэнэ. Харин сүүлийн хэсэгт энэ жилийн трэнд болохуйц шинж чанарыг агуулсан гоёлын даашинзуудаа танилцуулах гэнэ.

Түүнчлэн тэрбээр МИАТ-ийн бүхээгийн үйлчилгээний ажиллагсдын хувцасны загварыг гаргахаар болжээ.

Хуваалцах