Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

Д.Сэнгээ агсны хөшөө төрсөн нутагт нь сүндэрлэнэ

Нэрт зохиолч Д.Сэнгээ агсан нь 1916 онд одоогийн Сэлэнгэ аймгийн Хушаат сумын нутагт төрсөн юм.

Moнголын мэдээ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Д.Сэнгээ агсны хөшөө төрсөн нутагт нь сүндэрлэнэ
Д.Сэнгээ агсны хөшөө төрсөн нутагт нь сүндэрлэнэ. Зураг: МҮОНРТ

“Тагтаа”, “Өвгөн партизаны яриа” зэрэг олон арван шүлэг найраглалаараа ард түмний сэтгэлд хоногшсон нэрт зохиолч Дашзэвэгийн Сэнгээ агсны хөшөө тун удахгүй түүний төрсөн нутагт сүндэрлэн босно.

Нэрт зохиолч Д.Сэнгээ агсан нь 1916 онд одоогийн Сэлэнгэ аймгийн Хушаат сумын нутагт төрсөн юм.

Тиймээс Хушаат сумын 12 жилийн дунд сургуулийг түүний нэрэмжит болгосон бол их зохиолчийн зохиол бүтээл, алдрыг нь мөнхжүүлэх зорилгоор сургуулийн өмнөх талбайд түүний хөшөөг босгохоор болжээ.

Д.Сэнгээ агсан хошууны бага сургууль, Улаанбаатар хотын багш нарыг бэлтгэх сургууль, ЗХУ-ын Москвагийн М.Горькийн нэрэмжит Утга зохиолын дээд сургуулийг тус тус дүүргэсэн байна.

1932 оноос эхлэн утга зохиолоо бичиж эхэлсэн бөгөөд яруу найрагч, үргэлжилсэн үгийн зохиолч, жүжгийн зохиолч, орчуулагч зэрэг олон талын ур чадвартай Монголын утга зохиолын томоохон төлөөлөгчдийн нэг байв.

Тэрээр “Тагтаа” шүлэг, “Өвгөн партизаны яриа” найраглал, “Аюуш” туужаараа хоёр удаа Төрийн шагнал хүртэж байсан юм. 15 настай байхаасаа аймгийн яамны бичээчээс хөдөлмөрийн гараагаа эхлэн Монголын зохиолчдын хорооны нэгдүгээр нарийн бичгийн даргын үүрэгт ажлыг хүртэл хашиж явжээ.

Нэрт зохиолчийн хөшөөг тус сургуулийн үе үеийн төгсөгчид болон нутгийн зөвлөлийн хандивийн хөрөнгөөр босгох юм байна.

Хуваалцах