Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

Д.Сумъяа Абу-Дабигийн гран прид хүч үзнэ

Будапештийн ДАШТ-ий дараа Олон улсын жүдо бөхийн холбооноос жүдочдын чансааг шинэчлэн гаргахад Д.Сумъяа 4732 оноогоор нэгдүгээрт эрэмбэлэгдэж, манлайллаа хадгалан үлджээ.

У.
У.Баярсайхан

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Д.Сумъяа Абу-Дабигийн гран прид хүч үзнэ
Д.Сумъяа Абу-Дабигийн гран прид хүч үзнэ. Зураг: МҮОНРТ

Олимпийн мөнгөн медальт, дэлхийн аварга, Монгол Улсын гавьяат тамирчин Д.Сумъяагийн дараагийн тэмцээн энэ сарын сүүлчээр болох Абу-Дабигийн гран при юм.

Тэрбээр ДАШТ-ээс ирсний дараа хэсэг амраад, Абу-Дабигийн тэмцээний бэлтгэлдээ гарсан тухай нэгэн ярилцлагадаа өгүүлсэн байна.

Будапештийн ДАШТ-ий дараа Олон улсын жүдо бөхийн холбооноос жүдочдын чансааг шинэчлэн гаргахад Д.Сумъяа 4732 оноогоор нэгдүгээрт эрэмбэлэгдэж, манлайллаа хадгалан үлджээ.

Хуваалцах