Д.Сумъяа, Г.Одбаяр нарын барилдаан шилдгээр шалгарчээ
Дэлхийн жүдо бөхийн холбоо тэмцээний гурав дахь өдөр болсон барилдаануудаас шилдэг дөрвөн цэвэр ялалтыг нэрлэжээ.
У.
У.Баярсайхан
Мэдээллийн алба
Уншихад 1 минут

Унгарын нийслэл Будапешт хотноо жүдо бөхийн насанд хүрэгчдийн ДАШТ үргэлжилж байна. Дэлхийн жүдо бөхийн холбоо тэмцээний гурав дахь өдөр болсон барилдаануудаас шилдэг дөрвөн цэвэр ялалтыг нэрлэжээ.
Үүнд Монгол Улсын гавьяат тамирчин, олимпийн мөнгө, ДАШТ-ий аварга Д.Сумъяа, ДАШТ-ий хүрэл медальт, ОУХМ Г.Одбаяр нарын барилдаан багтжээ.
Хуваалцах


















