Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

Д.Сумъяа, М.Уранцэцэг нар жиндээ тэргүүлж байна

Будапештын жүдо бөхийн ДАШТ өндөрлөж, дэлхийн чансаа шинэчлэгджээ. Үүнд Монгол Улсын гавьяат тамирчин Д.Сумъяа дэлхийн аварга болсноор чансаагаа 2000 оноогоор ахиулж, нийт 4732 оноотойгоор тэргүүн байраа хадгалсан хэвээр үлдлээ.

У.
У.Баярсайхан

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Д.Сумъяа, М.Уранцэцэг нар жиндээ тэргүүлж байна
Д.Сумъяа, М.Уранцэцэг нар жиндээ тэргүүлж байна. Зураг: МҮОНРТ

Будапештын жүдо бөхийн ДАШТ өндөрлөж, дэлхийн чансаа шинэчлэгджээ. Үүнд Монгол Улсын гавьяат тамирчин Д.Сумъяа дэлхийн аварга болсноор чансаагаа 2000 оноогоор ахиулж, нийт 4732 оноотойгоор тэргүүн байраа хадгалсан хэвээр үлдлээ. Мөн гавьяат тамирчин М.Уранцэцэг жиндээ тэргүүлж байна. Тэрбээр ДАШТ-ээс мөнгөн медаль хүртсэнээр 1400 оноо өвөртөлсөн юм.

57 кг

1. Д.Сумъяа - 4730 Монгол
2. Ёшида Цукаса - 3930 Япон
3. Хэлэн Рэсэвүкс - 3360 Франц
4. Миряам Ропер - 2804 Панам
5. Лиэн Чин Линг - 2390 Тайвань
6. Рафэла Силва - 2316 Бразил️

48 кг

1.М.Уранцэцэг - 4420 Монгол
2.Г.Отгонцэцэг - 4390 Казакстан
3.Тонаки Фуна - 3632 Япон
4. Кондо Ами - 3501 Япон
5. Николик Милика - 2951 Серби
6. Жёон Бо Кёонг - 2510 Солонгос ️

Хуваалцах