Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

Д.Сумъяа тэргүүтэй жүдочид маргааш ХБНГУ-ыг зорино

Жүдо бөхийн Дюссельдорфынш гран при тэмцээн энэ сарын 24-26-нд болно. Тус тэмцээнд 51 улсын 378 жүдоч өрсөлдөхөөр мэдүүлгээ өгөөд байгаа бөгөөд Монголын жүдочид маргааш эх орноосоо мордоно.

У.
У.Баярсайхан

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Д.Сумъяа тэргүүтэй жүдочид маргааш ХБНГУ-ыг зорино
Д.Сумъяа тэргүүтэй жүдочид маргааш ХБНГУ-ыг зорино. Зураг: МҮОНРТ

Жүдо бөхийн Дюссельдорфынш гран при тэмцээн энэ сарын 24-26-нд ХБНГУ-д болно. Тус тэмцээнд 51 улсын 378 жүдоч өрсөлдөхөөр мэдүүлгээ өгөөд байгаа бөгөөд Монголын жүдочид маргааш эх орноосоо мордоно.

Манай улсын багийн бүрэлдэхүүнд олимпийн мөнгөн медальт, гавьяат тамирчин Д.Сумъяа, дэлхийн аварга Г.Болдбаатар, дэлхийн аваргын мөнгөн медальт Д.Амартүвшин, Ази тивийн аварга Д.Алтансүх нарын шилдэг жүдочид зодоглох юм.

Д.Сумъяа “Рио-2016” олимпийн дараа Токиогийн "Их дуулга"-д хүрэл медаль хүртсэн бол 2017 он гарснаас хойш IJF-ийн анхны цуврал тэмцээндээ зодоглох гэж байна.

Монголын багийн бүрэлдэхүүнд:

Эрэгтэй

  • -60кг Д.Амартүвшин /Дэлхийн чансаа-Зургадугаарт/

  • -60кг Г.Болдбаатар /Дэлхийн чансаа- 12 дугаарт/

  • -66кг Д.Алтансүх /Дэлхийн чансаа-Дөрөвдүгээрт/

  • -66кг Д.Төмөрхүлэг /Дэлхийн чансаа-Тавдугаарт/

  • -73кг С.Баяртүвшин

  • -81кг Б.Алтансүх

  • -81кг Б.Гаажадамба

  • -90кг Б.Бат-Эрдэнэ

Эмэгтэй

  • -48кг Э.Гэрэлмаа

  • -52кг Ч.Аззаяа

  • -57кгД.Сумъяа /Дэлхийн чансаа-Нэгдүгээрт/

  • -57кг Л.Энхрийлэн нарын жүдочдын нэрс байна.

Хуваалцах