Д.Сумъяа урьд өмнө нь хэний ч эзэмшиж байгаагүй оноог цуглуулж чадлаа
Ийнхүү Монгол Улсын хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин Д.Сумъяа 7237 оноо цуглуулжээ. Үүнийг урьд өмнө нь хэн ч эзэмшиж байгаагүй юм.
Мэдээллийн алба

Олон улсын жүдо бөхийн холбоо тив, дэлхийд болсон цуврал тэмцээнүүдийн дүнг харгалзан жүдочдын дэлхийн чансааг шинэчилдэг уламжлалтай. Өнгөрсөн долоо хоногт буюу гуравдугаар сарын 26-нд дэлхийн чансааны шинэчлэлийг зарлав.
Ийнхүү Монгол Улсын хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин Д.Сумъяа 7237 оноо цуглуулжээ. Үүнийг урьд өмнө нь хэн ч эзэмшиж байгаагүй юм.
Дэлхийн шинэчилсэн чансаагаар долоон жинд тэргүүлэгчдийн оноог сонирхуулбал:
эмэгтэй жүдочдын48 кг-ын жинд Мөнхбатын Уранцэцэг (Монгол) 5,970,
52 кг-д Эрика Миранда (Бразил) 5,340,
57 кг-д Доржсүрэнгийн Сумъяа (Монгол) 7,237, 6
3 кг-д Тина Трстеняк (Словен) 5,375,
70 кг-д Мария Портело (Бразил) 5,271,
-78 кг-д Гуусье Стийнхаус (Нидерланд) 5,500,
78 кг-д Ким Мон Жон (БНСУ) 5,420 оноогоор тус тус тэргүүлсэн бол
эрэгтэйчүүдийн 60 кг-д Рюжи Нагаяма (Япон) 5,080,
66 кг-д Хифиму Абэ (Япон) 5,000,
73 кг-д Сончи Хашимото (Япон) 6,650,
81 кг-д Хасан Халмурзаев (ОХУ) 4,850,
90 кг-д Александр Куколж (Серб) 5,011,
-100 кг-д Варлам Липерталиани (Гүрж) 5800,
+100 кг-д Давид Моура (Бразил) 5,565 оноогоор жин бүрийнхээ нэгд бичигдсэн байна.
Мөн Монгол Улсын тамирчин, дэлхийн аварга М.Уранцэцэг жингийнхээ өрсөлдөгчдийг тэргүүлж байна.


















