Д.Сумъяагийн нэрэмжит жүдогийн тэмцээн болно
Хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин, олимпийн мөнгө, ДАШТ-ий алт, хошой хүрэл медальт, Самбо бөхийн дэлхийн гурван удаагийн аварга, Увс аймгийн Баруунтуруун сумын харьяат жүдоч Д.Сумъяа төрсөн нутагтаа очжээ. Түүнийг Увс аймгийн Засаг даргын Тамгын газрын дарга С.Батжаргал, БТСГ-ын хамт олон, Баруу
Мэдээллийн алба

Хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин, олимпийн мөнгө, ДАШТ-ий алт, хошой хүрэл медальт, Самбо бөхийн дэлхийн гурван удаагийн аварга, Увс аймгийн Баруунтуруун сумын харьяат жүдоч Д.Сумъяа төрсөн нутагтаа очжээ. Түүнийг Увс аймгийн Засаг даргын Тамгын газрын дарга С.Батжаргал, БТСГ-ын хамт олон, Баруунтуруун сумын удирдлага, биеийн тамирын багш, дасгалжуулагчид, өсвөрийн тамирчид болон иргэд угтан авсан байна. Мөн Д.Сумъяагийн нэрэмжит Баруун бүсийн өсвөр үеийн аварга шалгаруулах жүдо бөхийн нээлттэй тэмцээн маргааш, нөгөөдөр Увс аймгийн Улаангом суманд болох аж.


















