Д.Тэрбишдагва, Г.Шийлэгдамба нарт хариуцлага тооцохыг шаардлаа
МАН-аас шадар сайд Д.Тэрбишдагва даргыг дагаж ирсэн нөхөд МАХН-ыг хоёр хуваагаад байна, тэд шударга ёсийг тогтоохгүй, шударга үйл хэргийг гажуудуулж байна. МАХН-ын дэд дарга Д.Тэрбишдагва өөрийн талын хүмүүсээ орон нутгийн сонгуульт нэр дэвшүүлэн, улмаар ажилд томилж байна. Аливаа ажилд үзэмжээр хан
Мэдээллийн алба

Сонгинохайрхан дүүргийн МАХН-д газар хөдлөж, хоёр салаад байгаа тухай мэдээллийг тус намын зарим гишүүд олон нийтэд хандан мэдээлэл хийлээ.
МАН-аас шадар сайд Д.Тэрбишдагва даргыг дагаж ирсэн нөхөд МАХН-ыг хоёр хуваагаад байна, тэд шударга ёсийг тогтоохгүй, шударга үйл хэргийг гажуудуулж байна. МАХН-ын дэд дарга Д.Тэрбишдагва өөрийн талын хүмүүсээ орон нутгийн сонгуульт нэр дэвшүүлэн, улмаар ажилд томилж байна. Аливаа ажилд үзэмжээр хандаж байна. Намын эв нэгдлийг хангаж ажиллаж чадахгүй байна. Тиймээс шадар сайд Д.Тэрбишдагва, МАХН-ын ЕНБД Г.Шийлэгдамба нарт хариуцлага тооцох ёстой хэмээн МАХН-ын зарим гишүүд мэдэгдээд байна.
Түүнчлэн МАХН-ын ээлжит бус чуулганыг зарлан хуралдуулахыг гишүүд мөн энэ үеэр удирдлагаасаа шаардлаа.


















