Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

Д.Цогзолдорж начны нэрэмжит барилдааны цахим бүртгэл эхэллээ

Халх Нөмрөгийн Буриад хошууны 100 жил, Дорнод аймгийн Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонт Цагаан-Овоо сумын 90 жилийн ойд зориулсан Улсын начин Дондогийн Цогзолдоржийн нэрэмжит Улс, аймаг, цэргийн алдар цолтой хүчит 128 бөхийн барилдаан 2025 оны 2 дугаар сарын 15-ны өдөр 13:00 цагаас Монгол бөхи

О.
О.Ундармаа

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Д.Цогзолдорж начны нэрэмжит барилдааны цахим бүртгэл эхэллээ
Д.Цогзолдорж начны нэрэмжит барилдааны цахим бүртгэл эхэллээ. Зураг: МҮОНРТ

Халх Нөмрөгийн Буриад хошууны 100 жил, Дорнод аймгийн Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонт Цагаан-Овоо сумын 90 жилийн ойд зориулсан Улсын начин Дондогийн Цогзолдоржийн нэрэмжит Улс, аймаг, цэргийн алдар цолтой хүчит 128 бөхийн барилдаан болно. Тус барилдаан 2025 оны 2 дугаар сарын 15-ны өдөр 13:00 цагаас Монгол бөхийн өргөөнд болох аж. Барилдаанд түрүү бөх 8 сая, үзүүр 5 сая төгрөг, их шөвөгт шалгарсан хоёр бөх тус тус 2 сая төгрөгийн бай шагналтай.

Бөхчүүд, үзэгчдийн дундаас 5 азтан тодруулж Улсын Тод Манлай уяач, Гавьяат малчин Т.Батзориг, Улсын Алдарт уяач Г.Ганчулуун, Улсын Алдарт уяач Б.Батсайхан нарын адуун сүргийн хурдан удмын адуугаар мялаах юм байна.

Хуваалцах