Д.Цовоо “Сэнтий түшсэн хатад” номыг сонсдог хэлбэрээр бүтээжээ
Сонсдог номын нээлт энэ сарын 28-нд “Шангри-Ла” төвийн “Интер ном”-ын салбарт болно.
Мэдээллийн алба

Зохиогч Ч.Содбилэгийн “Сэнтий түшсэн хатад” ном цомог болон сонсогчдын хүртээл боллооо.
Дээрх ном нь Юань Улсын эрх мэдлийн гол учгийг атгаж, төр гүрний ирээдүйн хувь заяаг тодорхойлж байсан Хөхчин, Даги, Ки хэмээх гурван хатны түүхээр төлөөлүүлж тухайн цаг үе, олон хатад татварууд түүхэн үйл явдал, эрдэм соёл, ёс заншлыг тайлбарлахдаа зөвхөн түүхэн үнэнийг тодруулахыг хичээсэн аж.
“Сэнтий түшсэн хатад”-ыг сонсдог ном болгон хөрвүүлэн уншсан продюссер нь МҮОНТ-ийн нэвтрүүлэгч Д.Цовоо юм. Тэрбээр үүгээрээ телевизийнхээ түүхэн 50 жилийн ойдоо бэлэг барин бэлгэсэн аж.
Сонсдог номын нээлт энэ сарын 28-нд “Шангри-Ла” төвийн “Интер ном”-ын салбарт болно.
Сонирхуулахад нээлтийн үеэр номын үнэ 50 хувиар хямдрах аж.


















