Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙГэр хорооллын айл өрхүүдийг цахилгаан эрчим хүчний шөнийн тарифын хөнгөлөлтөд хамруулж эхэллээ
1/3
Соёл, спорт

Д.Төмөрхүлэг "Их дуулга"-аас алтан медаль хүртлээ

Их дуулга тэмцээнүүдээс хамгийн нэр хүндтэй нь болох Парисын Гранд Сламын эхний өдөр манай жүдочид өндөр амжилт үзүүлсээр байна

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Д.Төмөрхүлэг "Их дуулга"-аас алтан медаль хүртлээ
Д.Төмөрхүлэг "Их дуулга"-аас алтан медаль хүртлээ. Зураг: МҮОНРТ

Их дуулга тэмцээнүүдээс хамгийн нэр хүндтэй нь болох Парисын Гранд Сламын эхний өдөр манай жүдочид өндөр амжилт үзүүлсээр байна. Тус тэмцээний 66 кг-д чансааг тэргүүлэн барилдсан ОУХМ Даваадоржийн Төмөрхүлэг алтан медаль хүртлээ. Тэрбээр аваргын төлөө ДАШТ-ий иж бүрэн медальтай Украйны домогт бөх Георгий Зантарияг юүко үнэлгээгээр хожин өөрийн медалийн цуглуулгаа Парисын Их дуулгын алтан медалиар арвижууллаа.

Хуваалцах