Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

Д.Төмөрхүлэг үзэгчдийн суудал руу шилжлээ

Тус жинд залуучуудын ДАШТ-ий хүрэл медальт Г.Баттулга, өнгөрсөн оны УАШТ-ий хүрэл медальт, "Алдар" спорт хорооны бөх Б.Баярмагнайг ялав.

У.
У.Баярсайхан

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Д.Төмөрхүлэг үзэгчдийн суудал руу шилжлээ
Д.Төмөрхүлэг үзэгчдийн суудал руу шилжлээ. Зураг: МҮОНРТ

Жүдо бөхийн насанд хүрэгчдийн УАШТ өнөөдөр Спортын төв ордонд эхэлж байгаа билээ. Тэмцээнд эрэгтэй 40, эмэгтэй 25 тамирчин зодоглож байгаа бөгөөд эрэгтэйчүүдийн 60 кг-ын жингийн барилдаанаар салхи хагарсан юм.

Тус жинд залуучуудын ДАШТ-ий хүрэл медальт Г.Баттулга, өнгөрсөн оны УАШТ-ий хүрэл медальт, "Алдар" спорт хорооны бөх Б.Баярмагнайг ялав.

Мөн 66 кг-ын жингийн барилдаанд Баянзүрх дүүрэг, “Женко” клубийн тамирчин Б.Мөнхбаяр, залуучуудын ДАШТ-ий хошой мөнгөн медальт, ОУХМ Д.Төмөрхүлэгийг нэмэлт цагт вазари үнэлгээгээр хожсон юм. Харин эхний тойрогтоо өвдөг шороодсон Д.Төмөрхүлэг үзэгчдийн суудал руу шилжлээ. Уг нь бөх сонирхогчид түүнийг дээрх тэмцээнд түрүүлнэ хэмээн таамаглаж байсан билээ.

Тав дахь удаагийн улсын аваргын тэмцээнийг Монголын жүдо бөхийн холбоо, БТСГ, БСШУЯ хамтран зохион байгуулж байгаа юм.

Тэмцээнийг /IJF/-ийн шүүгч, Олимпийн зэрэглэлийн шүүгч Чех улсын иргэн Владимир Хнедка, ОХУ-ын олимпийн зэрэглэлийн шүүгч Владимир Востриков нар дэнсэлж байна.

Хуваалцах