Д.Төрбат хөлбөмбөгийн панат Эрдэнэбаатарт цамцаа бэлэглэжээ
Тухайн үед уралдааны шүүгчээр Монголын шигшээ багийн ахлагч Д.Төрбат ажилласан бөгөөд бяцхан фанат хүүг маш их үнэлж өөрийн зүгээс дурсгалын бэлэг өгөхөө амлаж байсан гэнэ.
Мэдээллийн алба

Монголын хөлбөмбөгийн холбооны талбайд өчигдөр Монгол Гуамын эрэгтэйчүүдийн шигшээ багийн тоглолт болж, Хөлбөмбөгийн Зүүн Азийн аварга шалгаруулах тэмцээнд Монголын шигшээ баг нэгдүгээр шатны аваргын цомын эзэд болсон.
Энэ үеэр Монголын шигшээ багийн ахлагч Д.Төрбат хөлбөмбөгт дуртай, хайртай бяцхан дэмжигч Эрдэнэбаатарт өөрийн цамцаа бэлэглэжээ.
Учир нь өнгөрсөн зун хөлбөмбөгийн ДАШТ-ы үеэр албан ёсны түнш болох “Kia Motors Mongolia”-гаас зохион байгуулсан эссэ бичлэгийн уралдаанд Эрдэнэбаатар хүү хоёрдугаар байрт шалгарчээ.
Тухайн үед уралдааны шүүгчээр Монголын шигшээ багийн ахлагч Д.Төрбат ажилласан бөгөөд бяцхан фанат хүүг маш их үнэлж өөрийн зүгээс дурсгалын бэлэг өгөхөө амлаж байсан гэнэ.
Ингээд өчигдөр Монголын хөлбөмбөгийн түүхэнд тодоор бичигдэх хожлыг авсан тэмдэглэлт өдөр багаа дэмжихээр ирсэн хүүд тэрбээр амласан ёсоор бэлгээ гардуулсан байна.
Шигшээ багийн ахлагч Д.Төрбат “Энд ахынх нь номер байгаа шүү. Надаас өөр хэн ч өмсөөгүй” хэмээн өөрийн цамцыг дурсгасан бол хөлбөмбөгт хайртай Эрдэнэбаатар “Том болоод өмсөх хүртлээ би угаахгүй” хэмээн сэтгэгдлээ илэрхийлсэн юм.


















