Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

Д.Загдсүрэн Азийн олимпийн зөвлөлийн удирдах албанд сонгогджээ

Туркменистаны нийслэл Ашгабат хотноо болсон Азийн олимпийн зөвлөлийн XXXIV ерөнхий ассамблейд 45 орны төлөөлөгч оролцсон байна.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Д.Загдсүрэн Азийн олимпийн зөвлөлийн удирдах албанд сонгогджээ
Д.Загдсүрэн Азийн олимпийн зөвлөлийн удирдах албанд сонгогджээ. Зураг: МҮОНРТ

Туркменистаны нийслэл Ашгабат хотноо болсон Азийн олимпийн зөвлөлийн XXXIV ерөнхий ассамблейд 45 орны төлөөлөгч оролцсон байна. Ассамблейгаас 2015-2019 онд ажиллах Азийн олимпийн зөвлөлийн Удирдах бүрэлдэхүүнийг сонгоход МҮОХ-ны ерөнхийлөгч Д.Загдсүрэн Азийн олимпийн зөвлөлийн Мэдээлэл, статистикийн байнгын хорооны даргаар сонгогдсон байна.

МҮОХ нь анх 1974 оноос Азийн наадамд оролцож эхэлсэн бөгөөд 1982 онд Азийн олимпийн зөвлөлийг анхлан байгуулалцсан байна. Тивийн олимпийн удирдах дээд байгууллагад монгол хүн анх удаа сонгогдож буй нь энэ юм. Харин Азийн олимпийн зөвлөлийн ерөнхийлөгчөөр Шейх Ахмад Аль Фахад Аль Сабах /Кувейт/ улиран сонгогдлоо.Хурлаар олон чухал асуудал хэлэлцсэний дотор 2022 оны Азийн наадмыг БНХАУ-ын Ханжоу хотод зохиохоор болов. 2017 онд Ашгабат хот Азийн танхимын ба тулааны спортын IV наадмыг хүлээж авна.

Хуваалцах