Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

Д.Загдсүрэн эрүүл мэндийн шалтгаанаар ажлаа хүлээлгэн өгөв

Уг хүсэлтийг МҮОХ-ны гүйцэтгэх зөвлөлийн гишүүд хэлэлцээд МҮОХ-ны ерөнхийлөгчийн ажлыг тэргүүн дэд ерөнхийлөгч Б.Баттүшигт түр хариуцуулахаар шийдвэрлэлээ.

У.
У.Баярсайхан

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Д.Загдсүрэн эрүүл мэндийн шалтгаанаар ажлаа хүлээлгэн өгөв
Д.Загдсүрэн эрүүл мэндийн шалтгаанаар ажлаа хүлээлгэн өгөв. Зураг: МҮОНРТ

Монголын үндэсний олимпийн хорооны гүйцэтгэх зөвлөлийн хурал өчигдөр болж, уг хорооны ерөнхийлөгч Д.Загдсүрэн эрүүл мэндийн байдлаас шалтгаалан ажлаасаа чөлөөлөгдөх хүсэлтээ өгөв.

Уг хүсэлтийг МҮОХ-ны гүйцэтгэх зөвлөлийн гишүүд хэлэлцээд МҮОХ-ны ерөнхийлөгчийн ажлыг тэргүүн дэд ерөнхийлөгч Б.Баттүшигт түр хариуцуулахаар шийдвэрлэлээ.

Мөн МҮОХ-ны ерөнхийлөгчийг сонгох сонгууль явуулахтай холбоотой ээлжит бус гишүүдийн хурал зарлан хуралдуулах асуудлыг ойрын үед гүйцэтгэх зөвлөлийн хурлаар хэлэлцэж шийдвэрлэх юм байна.

Хуваалцах