Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙНөмрөгийн ДЦГ-ын тал хээрийн газар дээрх биомассын дийлэнх нь түймэрт өртжээ
1/3
Соёл, спорт

Д.Загдсүрэн төлөөлөгчдийг “Алтан медаль”-иар шагнав

МҮОХ-ны Ерөнхийлөгч Д.Загдсүрэн төлөөлөгчдийг хүлээн авч, талархал илэрхийлэн Монголын үндэсний олимпийн хорооны "Алтан медаль"-иар шагнав.

У.
У.Баярсайхан

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Д.Загдсүрэн төлөөлөгчдийг “Алтан медаль”-иар шагнав
Д.Загдсүрэн төлөөлөгчдийг “Алтан медаль”-иар шагнав. Зураг: МҮОНРТ

Монголын үндэсний олимпийн хороо, Монголын үндэсний олимпийн академи, Монголын хөнгөн атлетикийн холбооны урилгаар ОХУ-ын үндэсний олимпийн хорооны судалгаа шинжилгээний хэлтсийн дарга Др.Витали П.Черкашин, БНХАУ-ын Бээжин хотын Спортын их сургуулийн профессор, ОУХАХ-ны Бээжин дэх Хөгжлийн төвийн орлогч захирал Жан Ин Бо нар манай улсад хүрэлцэн ирлээ. Тэд Монголын багш, дасгалжуулагч нарт олон улсын сургалт дасгалжуулалт “ОХУ-ын биеийн тамир, спортын хөгжлийн чиг хандлага ба биеийн тамир, спортын байгууллагын бүтэц, зохион байгуулалт”, “БНХАУ-ын өндөр зэрэглэлийн тамирчдын бэлтгэл-сургуулилтын онцлог” гэсэн сэдвээр сургалт зохион байгуулах юм. Тэднийг өнөөдөр МҮОХ-ны Ерөнхийлөгч Д.Загдсүрэн төлөөлөгчдийг хүлээн авч, талархал илэрхийлэн Монголын үндэсний олимпийн хорооны "Алтан медаль"-иар шагнав.

Хуваалцах