Даамын өсвөр, залуучуудын ДАШТ-ээс манайхан 22 медаль хүртжээ
Тэмцээний үндсэн төрөлд U-17 насны хөвгүүдийн ангилалд Ц.Чинзориг мөнгө, охидын ангилалд Г.Дүүрэнбилэг хүрэл, U-11 насны хөвгүүдийн ангилалд П.Эрхэмбилэг хүрэл медаль хүртэв.
Мэдээллийн алба

Польш Улсын Дабки хотноо зохиогдсон даамын өсвөр, залуучуудын ДАШТ-д Монгол Улсаас 24 тамирчин оролцож, нийт 22 медаль (6 алт, 9 мөнгө, 7 хүрэл) хүртсэн амжилтаар тэмцээнээ өндөрлүүллээ.
Тэмцээний үндсэн төрөлд U-17 насны хөвгүүдийн ангилалд Ц.Чинзориг мөнгө, охидын ангилалд Г.Дүүрэнбилэг хүрэл, U-11 насны хөвгүүдийн ангилалд П.Эрхэмбилэг хүрэл медаль хүртэв.
Г.Дүүрэнбилэг өмнө нь 2013 онд мөнгөн медаль хүртэж байсан бөгөөд дэлхийн аваргын хос медальтай Монголын анхны даамчин боллоо. Түүнчлэн U-13 насанд Б.Энхрийлэн шагналт IV, Б.Мишээл V байрыг тус тус эзэлсэн байна.
Энэ удаагийн тэмцээнээс Монголын баг тамирчид блиц буюу түргэвчилсэн тоглолтоор Б.Есүй (U-11) мөнгө, А.Дашчирэв (U-11), Б.Отгон-Эрдэнэ (U-20) нар хүрэл медаль хүртжээ.
Харин турк даамын төрөлд Б.Есүй (U-11), С.Болор (U-11), Б.Мөнхжин (U-14), Б.Энхрийлэн (U-14), Г.Дүүрэнбилэг (U-17), С.Мөнх-Оргил (U-17) алт, Л.Надмид (U-11), Б.Мишээл (U-14), Б.Баярманлай (U-14), Б.Сэлэнгэ (U-17), Т.Мөнх-Оргил (U-17), Б.Отгон-Эрдэнэ (U-20), А.Түшигбаяр (U-20) мөнгө, А.Дашчирэв (U-11), Б.Анужин (U-14), Б.Батцэцэг (U-20) хүрэл медаль хүртсэн байна.


















