Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

Дафне Шипперс 200 метрийн зайн дэлхийн хошой аварга боллоо

Дэлхийн аваргын тэмцээний эмэгтэйчүүдийн 200 метрийн зайн уралдаан энэ өдрийн хамгийн онцлох мөчүүдийн нэг байлаа.

О.
О.Сонинбаяр

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Дафне Шипперс 200 метрийн зайн дэлхийн хошой аварга боллоо
Дафне Шипперс 200 метрийн зайн дэлхийн хошой аварга боллоо. Зураг: МҮОНРТ

Олон улсын хөнгөн атлетикийн холбооноос 2 жил тутамд нэг удаа зохион байгуулдаг хөнгөн атлетикийн ДАШТ энэ 2017 онд Английн Лондон хотноо зохион байгуулагдаж байна. 16 дахь удаагийн хөнгөн атлетикийн ДАШТ-д дэлхийн 5 тивийн 203 орны 2038 тамирчин оролцож байгаа нь 1983 оноос эхлэлтэй энэ тэмцээний түүхэн дэх хамгийн олон тамирчин оролцсон дээд амжилт юм. Ингээд та бүхэндээ дэлхийн аваргын тэмцээний 8 дахь өдрийн тойм мэдээллийг хүргэе.

Дэлхийн аваргын тэмцээний эмэгтэйчүүдийн 200 метрийн зайн уралдаан энэ өдрийн хамгийн онцлох мөчүүдийн нэг байлаа. Энэ уралдаанд Риогийн олимпийн наадмын энэ зайн мөнгөн медальт, 2015 оны дэлхийн аварга Нидерландын алдарт тамирчин Дафне Шипперс тэргүүтэй дэлхийн шилдгүүд гараанаас гарсан. Аваргын төлөөх өрсөлдөөн тун ширүүн болж, 22.07 секундын хугацаанд замаа дуусгасан Дафне Шипперс тэргүүн байрт шалгарлаа. Түүний хувьд энэ жилийн дэлхийн аваргын 10 метрийн зайд мөн хүрэл медаль хүртээд байсан юм. 200 метрийн өнөө цаг үеийн хамгийн шилдэг гүйгчдийн нэг 25 настай Дафне Шипперс ийнхүү дэлхийн хошой аварга болж байгаа бол тэргүүлэгчээс хэдхэн хормоор хоцорсон Кот Д’ивоур улсын тамирчин Марие-Жосие Тэ Лью 2-р байрт шалагарч энэ жилийн дэлхийн аваргын 100, 200 метрийн зайн мөнгөн медалийн эзэн боллоо. Энэ зайн 3-р байрт Багамын арлын шилдэг тамирчин Шонэе Миллер-Үйбо шалгарчээ.

Хуваалцах