Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Дагуул хот төвлөрлийг бууруулна

Сүүлийн жилүүдэд хүн амын шилжилт нэмэгдэж, нийт хүн амын 76 хувь нь нийслэл, бүсийн тулгуур төв, аймгийн төвүүдэд амьдарч байна.

М"
МҮОНР-ийн "Хурд" агентлаг

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Дагуул хот төвлөрлийг бууруулна
Дагуул хот төвлөрлийг бууруулна. Зураг: МҮОНРТ

Сүүлийн жилүүдэд хүн амын шилжилт нэмэгдэж, нийт хүн амын 76 хувь нь нийслэл, бүсийн тулгуур төв, аймгийн төвүүдэд амьдарч байна. Зөвхөн Улаанбаатар хотод хүн амын 45 хувь, аж ахуйн нэгж, байгууллагуудын 70 хувь нь төвлөрч, ДНБ-ий 60 гаруй хувийг үйлдвэрлэж байна.

Ингэснээр суурьшлын тогтолцоонд өөрчлөлт гарч, ажилгүйдэл, замын түгжрэл, агаарын бохирдол зэрэг олон асуудал бий болсон. Ийм нөхцөлд төрийн захиргааны байгууллагууд нь нийслэлээс дагуул хотуудад шилжин байршвал төвлөрөл сарних боломжтой гэж МУИС-ийн Тогтвортой хөгжлийн хүрээлэнгийн судлаач н.Давааням хэллээ.

Манай улс хүн амын нутагшил тархалтын чиглэлээр хөгжлийн бодлого боловсруулахаар холбогдох газруудаар хэлэлцүүлж байна.

Хуваалцах