Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

“Дакар 2026” зохион байгуулах хорооноос наадмын албан ёсны Маскот “AYO”-г танилцууллаа

Ирэх 2026 оны 10 дугаар сарын 31-нээс 11 дүгээр сарын 13-ны хооронд Сенегалын нийслэл Дакар хотноо “Africa welcomes, Dakar celebrates” уриан доор зохиогдох Залуучуудын Олимпын наадам болно.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
“Дакар 2026” зохион байгуулах хорооноос наадмын албан ёсны Маскот “AYO”-г танилцууллаа
“Дакар 2026” зохион байгуулах хорооноос наадмын албан ёсны Маскот “AYO”-г танилцууллаа. Зураг: МҮОНРТ

Ирэх 2026 оны 10 дугаар сарын 31-нээс 11 дүгээр сарын 13-ны хооронд Сенегалын нийслэл Дакар хотноо “Africa welcomes, Dakar celebrates” уриан доор зохиогдох Залуучуудын Олимпын наадам болно. Энэхүү наадам нь 17 хүртэлх насны дэлхийн шилдэг 2,700 залуу тамирчдыг нэгтгэж, Сенегал улсын Дакар, Диамниадио, Сали гэсэн гурван хотод зохион байгуулагдана. Нэг жилийн ойгоо угтан “Дакар 2026” зохион байгуулах хорооноос наадмын албан ёсны маскот “AYO”-г танилцууллаа.

“AYO” бол Сенегалын залуучуудын баяр хөөр, эрч хүчийг бэлгэдсэн арслан юм.

Нэр нь Ёруба хэлээр баяр хөөр гэсэн утгатай бөгөөд Дакар 2026 наадмын эв нэгдэл, баяр, соёлын бахархлыг илтгэнэ. “AYO” нь уламжлалт Тингандэ малгайгаа өмсөж, жэмбэ бөмбөрийн хэмнэлд алхах нь Сенегалын мэргэн ухаан, соёлын өв, үнэт зүйлийг дэлхий дахинаа харуулж байна.

Эх сурвалж: МҮОХ

Хуваалцах