Дахин хоёр бөхөөс допинг илэрчээ
Монголын үндэсний бөхийн холбоо өөрийн албан ёсны фэйсбүүк хуудсаар дамжуулан допингийн шинжилгээ, түүний үр дүнтэй холбоотойгоор дараах мэдэгдлийг танилцууллаа.
Мэдээллийн алба

Монголын үндэсний бөхийн холбоо өөрийн албан ёсны фэйсбүүк хуудсаар дамжуулан допингийн шинжилгээ, түүний үр дүнтэй холбоотойгоор дараах мэдэгдлийг танилцууллаа.
Монголын үндэсний бөхийн холбооноос энэ онд анх удаа явуулсан бөхчүүдийн допингийн хэрэглээг хянах гэнэтийн шалгалтад таван бөх бүдэрсэн тухай мэдээлэл олон нийтэд ил болж, тэдний барилдах эрхийг хоёр жилийн хугацаатай хасах шийдвэр гаргаад байгаа.
Монгол Улсын гарьд Ө.Бат-Орших, улсын заан Б.Пүрэвсайхан, улсын начин Э.Даш, аймгийн арслан Б.Номиндалай, сумын заан С.Майнбаяр нарыг допингийн эсрэг зөрчил гаргасныг холбогдох байгууллагууд өмнө нь мэдэгдэж байсан бол эдгээр бөхчүүдийг хамруулсан шинжилгээнээс хойш явуулсан шинжилгээгээр дахин хоёр ч бөхөөс допингийн зөрчил илэрчээ.
МҮБХ-ноос танилцуулсан МЭДЭГДЭЛ-ийг бүрэн эхээр нь хүргэе.



















