Дахин төлөвлөлтийг хэрэгжүүлэх компаниудыг иргэд сонголоо
“Гэр хорооллын дахин төлөвлөлт”-ийн төслийн 2-р ээлжийн найман байршилд төсөл хэрэгжүүлэхээр 21 компани 31 санал ирүүлсэн. Нийслэлийн Засаг даргын захирамжаар батлагдсан ажлын хэсэг санал тус бүрийг үнэлэн төслийн удирдах хороо “Гэр хорооллын дахин төлөвлөлтийн үйл ажиллагааны журам”-ын дагуу эхний
Мэдээллийн алба

“Гэр хорооллын дахин төлөвлөлт”-ийн төслийн 2-р ээлжийн найман байршилд төсөл хэрэгжүүлэхээр 21 компани 31 санал ирүүлсэн. Нийслэлийн Засаг даргын захирамжаар батлагдсан ажлын хэсэг санал тус бүрийг үнэлэн төслийн удирдах хороо “Гэр хорооллын дахин төлөвлөлтийн үйл ажиллагааны журам”-ын дагуу эхний шалгуурыг хангасан 12 компанийг шалгаруулсан юм.
Аж ахуйн нэгжүүдээс дахин төлөвлөлтийн төсөлд хамрагдаж буй тухайн хэсгийн иргэдээс эцсийн байдлаар төсөл хэрэгжүүлэгчийг сонгох санал хураалтын ажиллагааг Гэр хорооллыг орон сууцжуулах төсөл ОНӨҮГ-аас өнгөрөгч Бямба гарагт зохион байгуулсан.
Нийт найман байршлын 12 хэсэгт иргэд 52-100 хувийн ирцтэйгээр оролцсон бөгөөд “Гэр хорооллын дахин төлөвлөлтийн үйл ажиллагааны журам”-ын иргэдийн 50 хувиас дээш саналыг авсан аж ахуйн нэгж төсөл хэрэгжүүлэгчээр шалгарах заалтын дагуу компаниудыг сонгосон байна.


















