Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

Далбаат, сэлүүрт завь болон өвлийн спортын төрлийг хөгжүүлэхэд хамтран ажиллахаар санал солилцлоо

МҮОХ-ны ерөнхийлөгч Б.Баттүшиг ОУОХ-ны гишүүн, Монакогийн ҮОХ-ны ерөнхийлөгч, Монакогийн Хунтайж Альберттай уулзаж, хоёр орны Олимпын хороодын хамтын ажиллагааны талаар ярилцлаа.

Т.
Т.Болор-Эрдэнэ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Далбаат, сэлүүрт завь болон өвлийн спортын төрлийг хөгжүүлэхэд хамтран ажиллахаар санал солилцлоо
Далбаат, сэлүүрт завь болон өвлийн спортын төрлийг хөгжүүлэхэд хамтран ажиллахаар санал солилцлоо. Зураг: МҮОНРТ

МҮОХ-ны ерөнхийлөгч Б.Баттүшиг ОУОХ-ны гишүүн, Монакогийн ҮОХ-ны ерөнхийлөгч, Монакогийн Хунтайж Альберттай уулзаж, хоёр орны Олимпын хороодын хамтын ажиллагааны талаар ярилцлаа.

Уулзалтын үеэр талууд "Парис-2024" олимпод хөнгөн атлетик, усанд сэлэлтийн төрлүүдээр Монголын тамирчдыг Монакод хамтарсан бэлтгэлд оролцуулах, далбаат завь, сэлүүрт завь болон өвлийн спортын төрлүүдийг хөгжүүлэхэд хамтран ажиллахаар санал солилцлоо.

Мөн ОУОХ-ны ээлжит чуулганыг Улаанбаатар хотод зохион байгуулах, байгаль орчинд ээлтэй төслүүд тэр дундаа “Олимпик арена” зэрэг төслийг хэрэгжүүлэхэд дэмжлэг үзүүлэх талаар ярилцсан байна.

Хунтайж Альберт ОУОХ-ны Тогтвортой хөгжил, өв уламжлалын комиссын даргын хувиар эдгээр төслүүдийг дэмжих чиглэлээр ажиллахаа илэрхийллээ.

Хуваалцах