Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

Данийн баг анх удаа европын аваргын төлөө тоглоно

Эмэгтэйчүүдийн европын аваргын төлөөх тоглолт энэ сарын 7-ны өдөр болно.

О.
О.Сонинбаяр

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Данийн баг анх удаа европын аваргын төлөө тоглоно
Данийн баг анх удаа европын аваргын төлөө тоглоно. Зураг: МҮОНРТ

ЕХХ-ноос 4 жил тутамд нэг удаа зохион байгуулдаг эмэгтэйчүүдийн ЕАШТ энэ онд Нидерланд улсад зохиогдож байна. Одоогоор тэмцээний шигшээд өрсөлдөх шилдэг 2 баг тодроод байна. Хөлбөмбөгийн спортоор дэлхийд тэргүүлэгч буурал европ тивийн аварга шалгаруулах 12 дахь удаагийн тэмцээнд шилдэг 16 орны баг тамирчид өрсөлдөж аваргын төлөө өрсөлдөх багууд ийнхүү тодорлоо.

Эмэгтэйчүүдийн ЕАШТ өмнө нь 11 удаа зохион байгуулагдахад 8 удаа түрүүлж байсан хүчирхэг Германы багийг шөвгийн 8-д хожиж энэ тэмцээний томоохон шуугианыг тарьсан Данийн шигшээ баг хагас шигшээ шатны тоглолтоо Австрийн багтай хийлээ. Данийн шигшээ багийн хувьд сүүлийн 4 ЕАШТ-д дараалан хагас шигшээ шатнаас хасагдаад байсан юм.

Энэ тоглолтод багууд 2 үеийн турш хамгаалалт зонхиолсон тоглолтыг үзүүлж, улмаар үндсэн цагт гоол оролгүй өндөрлөжээ. Ийнхүү тоглолтын ялагчийг торгуулийн цохилтоор шийдвэрлэхэд Австрийн багаас нэг ч тамирчин цохилтоо амжилттай болгож чадсангүй. Ийнхүү эхний 3 цохилтоо амжилттай болгосон Дани улсын эмэгтэйчүүдийн шигшээ баг 2017 оны ЕАШТ-ий аваргын цомын төлөө өрсөлдөх эрхтэй боллоо. Энэ жилийн эмэгтэйчүүдийн Европын аваргын төлөөх тоглолт энэ сарын 7-ны өдөр болно.

Хуваалцах