“Даншиг наадам-Хүрээ цам”-д бөхчүүд тус наадмын уламжлалын дагуу оноолтоор барилдана
Тус шашин, соёлын наадамд зориулсан Улс, аймгийн алдар цолтой 256 бөхийн барилдаан энэ сарын 6-ны 12:00 цагт эхэлнэ. Тус барилдаанд зодоглож буй бөхчүүд оноолтоор барилддаг уламжлалтай.
Мэдээллийн алба

“Даншиг наадам-Хүрээ цам” наймдугаар сарын 6, 7-нд Хүйн долоон худагт болно. Тус шашин, соёлын наадамд зориулсан Улс, аймгийн алдар цолтой 256 бөхийн барилдаан энэ сарын 6-ны 12:00 цагт эхэлнэ. Тус барилдаанд зодоглож буй бөхчүүд оноолтоор барилддаг уламжлалтай.
“Даншиг наадам-Хүрээ цам” наадамд зориулсан Улс, аймгийн алдар цолтой 256 бөхийн барилдаанд зодоглох бөхчүүдийг өнөөдөр 11:40 цагаас эхлэн бүртгэж эхэлсэн бөгөөд бүртгэл 18:00 цаг хүртэл Баянгол дүүргийн спорт хорооны зааланд үргэлжлэх аж. Түүнчлэн бөхчүүд өөрийн биеэр бүртгүүлэх бөгөөд сугалаа өнөөдөр явагдах юм байна.


















