Даншиг наадамд Увс аймгийн харьяат, улсын цолтой нэг ч бөх зодоглосонгүй
"Найрсаг Улаанбаатар" хөтөлбөрийн хүрээнд зохион байгуулж буй "Даншиг наадам-Хүрээ цам"-д зориулсан хүчит 256 бөхийн барилдаанд Увс аймгийн харьяат, улсын цолтой бөх нэг ч зодоглосонгүй.
Мэдээллийн алба

"Найрсаг Улаанбаатар" хөтөлбөрийн хүрээнд зохион байгуулж буй "Даншиг наадам-Хүрээ цам"-д зориулсан хүчит 256 бөхийн барилдаанд Увс аймгийн харьяат, улсын цолтой бөх нэг ч зодоглосонгүй. Уг нь тэднийг олноор ирнэ байх хэмээсэн бөх сонирхогч их байсан ч тийнхүү оролцоогүйд нь гайхаж байв. Зарим нь улсын баяр наадмын (П.Бүрэнтөгс, Р.Пүрэвдагва) маргаанаас болж ийм шийдвэрт хүрэв үү гэх нь ч цөөнгүй байлаа.
Уг нь үзэгчдийн ихэнх нь улсын арслан П.Бүрэнтөгс, Р.Пүрэвдагва нарыг дахин таарвал хэнийх нь даваагаар өндөрлөх бол гэдгийг шитмэн харахаар зорьж очсон хүн их байв.


















