Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

Даншиг наадмын өдрүүдэд 07:00-23:00 цагт хоёр чиглэлд 16 автобус иргэдэд үнэ төлбөргүй үйлчилнэ

Нийслэл Улаанбаатар хотын иргэдийн өдөр “Хүрээ цам-Даншиг наадам 2026” зургаадугаар сарын 27, 28-ны өдрүүдэд Хүй долоон худагт болно. Даншиг наадмын үеэр Хүй долоон худаг чиглэлд нийслэлийн Нийтийн тээврийн бодлогын газраас автобус иргэдэд үнэ төлбөргүй үйлчилнэ.

НХ
НЗДТГ-ын хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Даншиг наадмын өдрүүдэд 07:00-23:00 цагт хоёр чиглэлд 16 автобус иргэдэд үнэ төлбөргүй үйлчилнэ
Даншиг наадмын өдрүүдэд 07:00-23:00 цагт хоёр чиглэлд 16 автобус иргэдэд үнэ төлбөргүй үйлчилнэ. Зураг: МҮОНРТ

Нийслэл Улаанбаатар хотын иргэдийн өдөр “Хүрээ цам-Даншиг наадам 2026” зургаадугаар сарын 27, 28-ны өдрүүдэд Хүй долоон худагт болно. Даншиг наадмын үеэр Хүй долоон худаг чиглэлд нийслэлийн Нийтийн тээврийн бодлогын газраас автобус иргэдэд үнэ төлбөргүй үйлчилнэ.

Тодруулбал, зургаадугаар сарын 27, 28-ны өдрүүдэд ХҮЙ7:1 “Төв цэнгэлдэх-Хүй 7 худаг”, ХҮЙ7:2 “МУБИС-Хүй 7 худаг” гэсэн хоёр чиглэлд тус бүр найм, нийт 16 тээврийн хэрэгсэл 07:00-23:00 цагийн хооронд иргэдэд үнэ төлбөргүй үйлчилнэ.

Иргэд та бүхэн дараах маршрутын дагуу нийтийн тээврээр үйлчлүүлээрэй.

Хуваалцах