Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Даргын зөвлөлийн хурлаар Зам тээврийн ослын маягт, зааврыг хэлэлцэж, баталлаа

ҮСХ-ны Даргын зөвлөлийн хурлаар Зам тээврийн ослын маягт, зааврыг хэлэлцэж, баталлаа. Хуралд ЦЕГ-ын Мэдээлэл, дүн шинжилгээ, шуурхай удирдлагын албаны Статистикийн хэлтсийн дарга П.Батбаатар, ахлах мэргэжилтэн С.Энхбаатар нар оролцлоо.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Даргын зөвлөлийн хурлаар Зам тээврийн ослын маягт, зааврыг хэлэлцэж, баталлаа
Даргын зөвлөлийн хурлаар Зам тээврийн ослын маягт, зааврыг хэлэлцэж, баталлаа. Зураг: МҮОНРТ

ҮСХ-ны Даргын зөвлөлийн хурлаар Зам тээврийн ослын маягт, зааврыг хэлэлцэж, баталлаа. Хуралд ЦЕГ-ын Мэдээлэл, дүн шинжилгээ, шуурхай удирдлагын албаны Статистикийн хэлтсийн дарга П.Батбаатар, ахлах мэргэжилтэн С.Энхбаатар нар оролцлоо.Уг маягтаар ЦЕГ-т бүртгэгдсэн зам тээврийн ослын тоо, түүнээс эрүүгийн хэрэг үүсгэсэн, зөрчлийн хэрэг үүсгэсэн, хэрэг үүсгэхээс татгалзсан гомдол мэдээллийн тоо, зам тээврийн осол гарсан гараг, хугацаа, байршил, замын ангилал, замын хэсэг, замын төрөл, хучилт, замын гадаргуу, онцлог, зорчих хэсгийн өргөн, үзэгдэх орчин, цаг агаар, зам тээврийн осол гаргасан яллагдагч, хүйс, насны ангиллаар, гэмтсэн хүний тоо, тээврийн хэрэгслийн аль суудалд сууж явсан, тээврийн хэрэгслийн жолооны хүрдний байрлал гэх мэт олон шинэ мэдээллийг гаргах юм. Мөн зам тээврийн осол гарах үеийн үйлдэл, зам тээврийн осол гарсан шалтгаан, ослын хохирогч, хуулийн этгээдийн тоо, нас, хүйс, хөдөлмөр эрхлэлтийн байдлаар, зам тээврийн ослын улмаас нас барсан хүн, гэмтсэн хүний тоо, тээврийн хэрэгслийн аль суудалд сууж явсан, тээврийн хэрэгслийн жолооны хүрдний байрлал зэрэг маш олон шинэ мэдээллийг агуулснаараа илүү дэлгэрэнгүй мэдээллийг бий болгоно.Уг маягт зааврыг батлуулснаар Тогтвортой хөгжлийн 3.6.1-д заасан Зам тээврийн ослын улмаас нас барсан түвшин үзүүлэлтийг албан ёсны статистикаас гаргах боломж бүрдэнэ.

Хуваалцах