Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

Дархан аварга Г.Өсөхбаяр өвдөг шороодлоо

Тулгар төрийн 2227, Их Монгол Улсын 812, Ардын хувьсгалын 97 жилийн ой, Үндэсний Их Баяр наадмын Хүчит бөхийн барилдаанытавн даваанд улсын цолгүй 10 бөх хүч үзэж байгаа.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Дархан аварга Г.Өсөхбаяр өвдөг шороодлоо
Дархан аварга Г.Өсөхбаяр өвдөг шороодлоо. Зураг: МҮОНРТ

Тулгар төрийн 2227, Их Монгол Улсын 812, Ардын хувьсгалын 97 жилийн ой, Үндэсний Их Баяр наадмын Хүчит бөхийн барилдаанытавн даваанд улсын цолгүй 10 бөх хүч үзэж байгаа.

Тэдгээрээс Хөвсгөл аймгийн Их-Уул сумын харьяат, аймгийн арслан Б.Даваа-Очир Төв аймгийн Баянхангай сумын харьяат, Улсын заан Б.Батмөнхөөр тав давж энэ наадмын анхны Улсын начин цолын болзолыг хангалаа.

Мөн Баянхонгор аймгийн Заг сумын харьяат, цэргийн арслан Д.Цэрэнтогтох Увс аймгийн Давст сумын харьяат, Улсын арслан П.Бүрэнтөгсөөр, Сүхбаатар аймгийн Асгат сумын харьяат, аймгийн арслан Б.Батжаргал Архангай аймгийн Батцэнгэл сумын харьяат, Дархан аварга Г.Өсөхбаяраар тус тус тав давж, Улсын начин цолын болзол хангалаа.

Хуваалцах