Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

"Дархан марафон" гүйлтийн тэмцээн маргааш болно

Шри Чинмойн марафоны багаас хөнгөн атлетик, тэр дундаа гүйлтийн спортыг хөгжүүлэх чиглэлээр жил бүр Улаанбаатар, Эрдэнэт, Дархан хотод улсын хэмжээний марафон гүйлтүүдийг санаачлан аймаг, нийслэлийн ЗДТГ болон спортыг дэмжигч байгууллагуудтай хамтран уламжлал болгон зохион байгуулдаг билээ.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
"Дархан марафон" гүйлтийн тэмцээн маргааш болно
"Дархан марафон" гүйлтийн тэмцээн маргааш болно. Зураг: МҮОНРТ

Шри Чинмойн марафоны багаас хөнгөн атлетик, тэр дундаа гүйлтийн спортыг хөгжүүлэх чиглэлээр жил бүр Улаанбаатар, Эрдэнэт, Дархан хотод улсын хэмжээний марафон гүйлтүүдийг санаачлан аймаг, нийслэлийн ЗДТГ болон спортыг дэмжигч байгууллагуудтай хамтран уламжлал болгон зохион байгуулдаг билээ.Энэ жил Дархан хотноо "Өөрийгөө Ялах” Дархан Марафон 14 дүгээр гүйлтийн тэмцээнийг 2018 оны 4 дүгээр сарын 28-нд зохион байгуулахаар ажиллаж байна.Уг тэмцээнийг УИХ-ын гишүүн Б.Жавхлан, Дархан-Уул аймгийн Засаг даргын Тамгын газар, аймгийн Биеийн тамир, спортын газартай хамтран зохион байгуулах юм. Тэмцээн 17-оос доош, 17-50 нас, 50-аас дээш гэсэн 3 насны ангиллаар эрэгтэй, эмэгтэй эхний гурван байрын 18 тамирчинг, хагас марафонд оролцогчдыг 49 нас хүртэл 50- 60 нас, 61-ээс дээш гэсэн гурван насны ангиллаар эрэгтэй, эмэгтэй эхний гурван байр нийт 18 тамирчныг тус тус шалгаруулах ажээ.

Хуваалцах