Дархан-Уул аймаг "Хүүхэд хамгааллын жил”-ийг жил бүр үргэлжлүүлэх бодлого барина
Дархан-Уул аймаг хүүхдийн хөгжилд анхаарч, энэ онд төсвийнхөө 30 гаруй хувийг зарцуулж байна.
Мэдээллийн алба

Дархан-Уул аймаг хүүхдийн хөгжилд анхаарч, энэ онд төсвийнхөө 30 гаруй хувийг зарцуулж байна.
"Хүүхэд хамгааллын жил”-ийг жил бүр үргэлжлүүлэх бодлого барьжээ.
Тиймээс бүх үйл ажиллагааг хүүхдийн хөгжил, хамгааллыг хангахад уялдуулж чиглүүлнэ. Тухайлбал, энэ онд нийт 6.5 тэрбум төгрөгийг боловсролын салбарт зарцуулна гэж Дархан-Уул аймгийн Засаг даргын орлогч н.Жавхлан хэллээ.
Mongolian National Radio · Дархан-Уул аймаг "Хүүхэд хамгааллын жил”-ийг жил бүр үргэлжлүүлэх бодлого барина
Одоогоор хүүхдийн сурч хөгжих орчин нөхцөлийг сайжруулах зорилгоор ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгийн ариун цэврийн өрөө, спорт болон урлаг заалыг бүрэн засварласан байна.


















