Дархан-Уул аймаг сагсан бөмбөгийн оюутны шигшээ багаа шинээр бүрдүүллээ
Дархан-Уул аймгийн “Оюутны шигшээ баг”-ийг шинээр бүрдүүлэх зорилгоор тус аймгийн их, дээд болон мэргэжлийн сургуулийн сагсан бөмбөгийн аварга шалгаруулах “Дарханы Оюутан Лиг-2014” анхдугаар тэмцээн өнгөрсөн оны нэгдүгээр сарын 28-наас эхэлж, хагас жил үргэлжилж, өндөрлөсөн юм.
Мэдээллийн алба

Тэмцээнд ШУТИС-ийн Дархан Технологийн сургууль, Анагаахын шинжлэх ухааны үндэсний их сургууль, Хүмүүнлэгийн ухааны их сургуулийн Дархан салбар, ХААИС, Дархан-Өргөө Политехникийн коллеж зэрэг сургуулийн баг тамирчид оролцжээ. Эрэгтэй баг тамирчдаас ШУТИС-ийн Дархан технологийн сургуулийн баг, эмэгтэйчүүдээс Анагаахын шинжлэх ухааны үндэсний их сургуулийн баг тэргүүн байр эзэллээ. Тэмцээний шигшээ тоглолтын үнэ цэнэтэй тоглогчоор У.Батдэлгэр, Б.Аззаяа нар шалгарчээ.