Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Улс төр

Дархан-Уул аймагт "Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийг дэмжих төв" байгуулна

Орон нутагт хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийг дэмжих төвийг байгуулахаар Засгийн газраас дэмжин ажиллаж байна.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Дархан-Уул аймагт "Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийг дэмжих төв" байгуулна
Дархан-Уул аймагт "Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийг дэмжих төв" байгуулна. Зураг: МҮОНРТ

Орон нутагт хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийг дэмжих төвийг байгуулахаар Засгийн газраас дэмжин ажиллаж байна.

Тус төвийг Дархан-Уул аймагт байгуулах боломжийн талаар ГБХНХЯ-ны төлөөллүүд аймгийн удирдлагатай уулзаж санал солилцлоо. Орон нутгийн зүгээс бүх талаар дэмжин хамтран ажиллахаа илэрхийлсэн.

2023 оны байдлаар Дархан-Уул аймагт ЕБ, СӨ насны тусгай хэрэгцээт 526 хүүхэд байдгаас 317 хүүхэд сургууль цэцэрлэгт ЕБС, СӨБ-д хамрагддаг, 209 хүүхэд гэрээр байна.

Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийг дэмжих төв байгуулснаар аймгийн хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүд боловсролын үйлчилгээг тус төвөөр дамжуулан авах боломжтой болох юм.

Хуваалцах