Дархан-Уул аймагт зам засварын ажлууд үргэлжилж байна
Дархан-Уул аймгийн төв шинэ, хуучин Дарханыг төв замаас зайдуу зүүн хэсгээр нь холбох 8 км авто замын эхний хэсэг болох 2.4 км-ыг 6.2 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтаар “Өсөх-Урам” компани гүйцэтгэж байна.
Мэдээллийн алба

Дархан-Уул аймгийн төв шинэ, хуучин Дарханыг төв замаас зайдуу зүүн хэсгээр нь холбох 8 км авто замын эхний хэсэг болох 2.4 км-ыг 6.2 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтаар “Өсөх-Урам” компани гүйцэтгэж байна. Одоогийн байдлаар ажлын гүйцэтгэл 33 хувьтай, үргэлжилж байна гэж аймгийн ЗДТГ-ын Хөгжлийн бодлогын хэлтсийн хөрөнгө оруулалтын мэргэжилтэн Б.Батсүх хэллээ.
Энэ авто замыг энэ оны 10-р сард ашиглалтад оруулахаар төлөвлөж байгаа юм. Тус аймаг өнгөрсөн онд шинэ Дарханы “16 давхар байр”-ны зүүн урд уулзвараас 27-р байрын хойгуур тойроод “Дархан зочид буудал”-ын урд тал хүртэлх 0.99 км авто замыг засаж шинэчилжээ. Мөн “Хээтэй” хорооллын 0.46 км, Дархан сумын ЗДТГ-ын хойд уулзвараас Төмөр замын гарам хүртэл 0.67 км, олон улсын зам дайрч өнгөрдөг “Монгол алтны уулзвар”-ын замын нэвтрэх чадварыг нэмэгдүүлэх өргөтгөл зэрэг авто замын засвар шинэчлэл хийжээ.


















