Дархан-Уул аймгийн Боловсролын газар 10, 11-р ангийн сурагчдаа “IELTS” шалгалтад бэлтгэнэ
Дархан-Уул аймгийн Боловсролын газар Ерөнхий боловсролын 10, 11-р ангийн сурагчдаа “IELTS” шалгалтад бэлтгэнэ.
Мэдээллийн алба

Дархан-Уул аймгийн Боловсролын газар Ерөнхий боловсролын 10, 11-р ангийн сурагчдаа “IELTS” шалгалтад бэлтгэнэ.
Эхний ээлжид 100 сурагчийг хамруулна.
Бүртгүүлсэн сурагчдаас өнөөдөр, маргааш шалгалт авч даваа гарагаас хичээлүүд орж эхэлнэ.
Сургалтыг гурван сарын хугацаанд 7 хоногтоо 3 удаа хичээллэхээр төлөвлөжээ.
Англи хэлний сургалтын төвүүдтэй хамтарна гэж багш нар ярилаа.
Англи хэлний багш н.Энхжин, Хүмүүнлэгийн ухааны их сургуулийн багш н.Мөнхбаяр нар ингэж ярилаа.
Mongolian National Radio · Дархан-Уул аймгийн Боловсролын газар 10, 11-р ангийн сурагчдаа “IELTS” шалгалтад бэлтгэнэ
Суралцагч "IELTS"-ийн шалгалтад 7.5-аас дээш оноо авсан тохиолдолд сурагчаас гарсан төлбөр болон шалгалтын хураамжийг буцаан олгох юм байна.


















