Дархан-Уул аймгийн наадамд Даваанямын Батбаяр түрүүллээ
Тулгар төрийн 2234, Их Монгол Улс байгуулагдсаны 819, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 114, Ардын хувьсгалын 104 жилийн ой, Дархан хотын 64 жилийн ойн баяр наадмын Үндэсний бөхийн барилдаанд 128 бөх зодоглосноос Дархан уул аймгийн Орхон сумын харьяат, Энгүүн Цогжавхлант клубы
Мэдээллийн алба

Тулгар төрийн 2234, Их Монгол Улс байгуулагдсаны 819, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 114, Ардын хувьсгалын 104 жилийн ой, Дархан хотын 64 жилийн ойн баяр наадмын Үндэсний бөхийн барилдаанд 128 бөх зодоглосноос Дархан уул аймгийн Орхон сумын харьяат, Энгүүн Цогжавхлант клубын бөх аймгийн залуу заан Даваанямын Батбаяр 7 даван түрүүлж аймгийн Арслан цол хүртлээ.

Увс аймгийн харьяат, сумын Заан Эрдэнэтогтохын Түмэннасан үзүүрлэж аймгийн Заан цол хүртжээ.



















