Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Дархан-Уул аймгийн Засаг даргын зөвлөл хуралдав

Хурлаар хууль бусаар ашигт малтмал олборлох гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, таслан зогсоох зорилгоор хяналт постыг үргэлжлүүлэн ажиллуулахаар шийдвэрлэжээ.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Дархан-Уул аймгийн Засаг даргын зөвлөл хуралдав
Дархан-Уул аймгийн Засаг даргын зөвлөл хуралдав. Зураг: МҮОНРТ

Дархан-Уул аймгийн Засаг даргын зөвлөлийн хурал өчигдөр боллоо. Хурлаар хууль бусаар ашигт малтмал олборлох гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, таслан зогсоох зорилгоор хяналт постыг үргэлжлүүлэн ажиллуулахаар шийдвэрлэжээ.

Мөн 2017 оны дөрөвдүгээр сард үерт орсон Мангирт багийн 9 дүгээр хэсгийн үерийн даланг нөхөн сэргээх, Дархан сумын 6 дугаар багийн 62, 63 дугаар брак байрыг буулгах ажилд шаардлагатай төсвийг аймгийн Засаг даргын нөөц хөрөнгөөс гаргахаар шийдвэрлэсэн байна.

Хуваалцах