Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Дархлаажуулалт үргэлжилж байна

Өнгөрсөн хугацаанд заавал хийх дархлаажуулалтын үндэсний товлолын дагуу 7, 15 насанд хийх сахуу, татрангийн вакцинжуулалтыг зохион байгуулах, заавал хийх дархлаажуулалтын үндэсний товлолоос хоцорсон хүүхдийг нөхөн дархлаажуулалт хийх журмын дагуу нөхөн дархлаажуулж байна.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Дархлаажуулалт үргэлжилж байна
Дархлаажуулалт үргэлжилж байна. Зураг: МҮОНРТ

Үндэсний дархлаажуулалтын ээлжит арав хоног энэ сарын 1-нээс орон даяар эхэлсэн. Өнгөрсөн хугацаанд заавал хийх дархлаажуулалтын үндэсний товлолын дагуу 7, 15 насанд хийх сахуу, татрангийн вакцинжуулалтыг зохион байгуулах, заавал хийх дархлаажуулалтын үндэсний товлолоос хоцорсон хүүхдийг нөхөн дархлаажуулалт хийх журмын дагуу нөхөн дархлаажуулж байна.

Сахуу, татрангийн эсрэг вакцинжуулалтад 7 настай 33188 хүүхэд хамрагдахаас 28732 хүүхэд хамрагдаж, 86.5 хувьтай, 15 настай 22230 хүүхэд вакцинд хамрагдахаас 17992 хүүхэд хамрагдаж, 80.9 хувийн хамралттай байгаа аж.

Заавал хийх дархлаажуулалтын үндэсний товлолын вакцинаас хоцорсон 989 хүүхдийг нөхөн вакцинжуулжээ.

Хуваалцах