Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

Дархлааны системийг сайжруулах аргууд

Сүүлийн үед хүмүүсийн дархлаа буюу биеийн эсэргүүцэл сулрах, өвчин эмгэгт өртөмтгий болох хандлага гарсаар байна.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Дархлааны системийг сайжруулах аргууд
Дархлааны системийг сайжруулах аргууд. Зураг: МҮОНРТ

Сүүлийн үед хүмүүсийн дархлаа буюу биеийн эсэргүүцэл сулрах, өвчин эмгэгт өртөмтгий болох хандлага гарсаар байна. Зарим хүчин зүйлсээс шалтгаалан хүний дархлаа суларч амархан ядрамтгай болж болно. Үүнд: орчны бохирдол, ялангуяа агаарын бохирдол, стресс ядаргаа, буруу хооллолт, амьдралын буруу хэвшил, хөдөлгөөний дутагдал гэх мэт нөлөөлдөг аж.

Дархлаагаа дэмжихийн тулд та дараах зүйлсийг хийгээрэй.

-Эрүүл цэвэр байгалийн бүтээгдэхүүн хэрэглээрэй.

-Хоолны чанарыг анхаарах нь зүйтэй. Тухайлбал, хоолны уураг, нүүрс усны хэмжээ, өөх тосны хэмжээ зэргийг хянаарай.

-Хэдийд, ямар чанартай хоол идэхээ анхаар. Өдөр, өглөө маш чанартай хоолыг идэж хэвшээрэй.

-Өдөрт 4-5 ширхэг жимс идэх хэрэгтэй. Учир нь жимсэнд өвчин эсэргүүцэгч, дархлааг дэмжигч С, Е витамин, каротин маш ихээр агуулагддаг.

-Сармисыг байнга хэрэглэж занших хэрэгтэй. Үүнээс гадна

-Тамхи бүү тат.

-Оюун санаагаа сайн хөгжүүлж, стресст автахгүй байхыг хичээ.

-Үргэлж эерэг бодол тээж, зөв зүйл сэтгэж, зөв үйлдэл хийж бай.

-Өдөрт 30 минутын идэвхтэй хөдөлгөөн, дасгал хийгээрэй.

-Өдөр бүр 10000 алхам явганаар явж хэвшээрэй.

Хуваалцах