Дасгалжуулагч Д.Сүлдбаярын "Chantilly MMA Academy"-ийн тамирчид 15 медаль хүртэв
Тус клубийн үүсгэн байгуулагч, дасгалжуулагч Д.Сүлдбаяр жүдо болон Бразилын жиү жицүгийн тив, дэлхийн олон уралдаан тэмцээнд амжилттай оролцож байсан Монголын шилдэг тамирчдын нэг
Мэдээллийн алба

АНУ-ын Виржини мужийн Шантилли дүүрэгт үйл ажиллагаа явуулдаг монгол дасгалжуулагчийн үүсгэн байгуулсан "Chantilly MMA Academy"-ийн жюү жицүгийн тамирчид өнгөрсөн амралтын өдрүүдэд “Copa Virginia-2022” тэмцээнд амжилттай оролцож 5 алт, 5 мөнгө, 5 хүрэл медаль хүртжээ.
Тус клубийн үүсгэн байгуулагч, дасгалжуулагч Д.Сүлдбаяр жүдо болон Бразилын жиү жицүгийн тив, дэлхийн олон уралдаан тэмцээнд амжилттай оролцож байсан Монголын шилдэг тамирчдын нэг бөгөөд өнгөрсөн жил шавь нартайгаа Лас Вегас хотод болсон Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд оролцож, 3 мөнгөн медаль хүртсэн байна. Түүний аав Улсын начин Цэндийн Дамдин Монголын анхны олимпын мөнгө медальт жүдоч юм.
Анх 2019 онд байгуулагдсан тус клубд Вашингтон ДиСигийн монголчууд идэвхтэй хичээллэдэг бөгөөд өнөөгийн байдлаар 100 гаруй шавь нартай болж өргөжжээ.


















